Озирис нь Марсель хотноо 1999 онд байгуулагдсан бөгөөд эрүү шуүлт, улс төрийн хүчирхийлэлд өртөн хэлмэгдэж эх орноосоо дүрвэсэн хүмүүст зориулсан эмчилгээ сувилгааны зориулалтын төв юм.
Тус төв нь хүнд гэмтэл авсан хэлмэгдэгсдийг хүлээн авч, тэдний туулсан зовлон зүдгүүрийг нь сонсон авч сувилгаанд хамруулан тусалцаа үзүүлдэг болно.
Үзлэгийн цагийг урьдчилан товлох шаардлагатай бөгөөд үнэ төлбөргүй хийж захиргааны бичиг бариримт шаардахгүй.
Озирис төв нь бие даасан Улсаас үл хамаарагч нийгэмлэг юм.
Тэр нь хувь хүн, гэр бүлийн хос, ам бүл болон хамт олныг хүлээн авч үзэхийг санал болгож байна. Ярилцлагыг аль болох таатай нөхцөлд өвчтөний хүссэн хэл дээр мэргэжлийн хэлмэрчийг байлцуулан явуулдаг.
Тус төвийн хамт олон нь мэргэжлийн нууцыг сахин ажилладаг. Тэд нь хүлээн авагч, хэлмэрч, иллэгт эмчилгээний эмч, сэтгэл зүйн болон сэргэл-мэдрэлийн эмчлэгч эмч зэрэг төрөлжсөн мэргэжилтнүүдээс бүрддэг.
Бидэнтэй холбоо барих хаяг :
Жүлия Массон
Osiris
10, Boulevard Cassini
13004 Marseille
Tél. : 04.91.91.89.73
Fax : 09.89.58.93.15
Email : soin@centreosiris.org
Хүрэлцэн ирэхэд :
Автус : ligne 81 - arrêt Cassini
Метро : ligne M1 - arrêt Cinq Avenues Longchamp
Tramway : ligne T2 - arrêt Cinq Avenues Longchamp